БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

Эрхэм зорилго
Хамгийн шилдэг үйлчилгээтэй буяны байгууллага болохын тулд орчин үеийн арга барил болон олон улсын стандартыг үйл ажиллагаандаа үр ашигтайгаар нэвтрүүлж ажиллана.

Үйл ажиллагаа
Бид ардын уламжлалт зан үйлийг дэвшилтэт технологитой хослуулан засаж тохижуулсан ногоон байгууламж, байгаль орчинд ээлтэй эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан харуул хамгаалалт бүхий цэвэр орчинд буяны иж бүрэн үйлчилгээ үзүүлж байна.

Бидний үүрэг
Бид үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн буяны цогц үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын стандартын дагуу үзүүлэхийн сацуу чанартай үйлдвэрлэлийг хөгжүүлж олон жилийн эдэлгээтэй, бат бөх найдвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгон үйлчлэх болно.


Үнэт зүйлсийн зарчмууд
Хүндлэл: Бид үйлчилгээгээ хүн бүрт дээдийн хүндэтгэлтэйгээр хүргэнэ
Урам: Бид байгууллагынхаа ажилтан бүрийн хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэ цэнтэй гэж үзнэ
Чанар: Бид тууштай сайжруулах замаар хамгийн дээд үйлчилгээг бүтээн бий болгоно
Амжилт: Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хамгийн өндөр бүтээмжтэй байдал руу тэмүүлнэ.



Хамт олон
“Суварга буян” ХХК нь 2015 онд 12 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагагагаа эхлүүлсэн ба өнөөдрийн байдлаар үндсэн болон гэрээт 54 ажилтантайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Бид ажилтнуудынхаа мэргэжлийн болоод хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, ахиж дэвших, хөгжих боломжийг тэгш нээлттэй олгодог ба тэдний санал санаачлагыг дэмжин ажиллаж салбартаа “Тэргүүлэгч ажил олгогч” болох зорилт тавин ажиллаж байна.
Мөн бид амжилтын эх үндэс болсон ажилтнуудаа чадавхжуулах, хөгжүүлэх, идэвхжүүлэх, тэдний бүтээмжийг дээшлүүлэх, урт хугацаанд тогтвортой, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлсээр байна.   

Харилцах хаяг

И-мэйл

info@suvargabuyan.mn

Оффис хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, авто тээвэрчдийн гудамж-29

Утас

7703-1111

        Copyright © 2015 - 2021