Суварга буян компаний ажилтнууд шагнагдлаа

Олон улсын оршуулгын холбооноос анх удаа оршуулгын мэргэжлийн ажилтнуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Цар тахлын хүнд хэцүү үед оршуулгын зан үйлийн үйл эрхлэгч ажилтнуудын сэтгэл санааны тогт    воргүй байдал, ажлын ачааллыг хөнгөлөх зорилгоор зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд Суварга буян компаний хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдсан юм.
Дэлхий нийтээр цар тахлын байдал буурахгүй, нас баралтын тоо нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед оршуулгын үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилтнуудад сэтгэл санаанд сөргө нөлөө гарах, ажилтнуудын идэвх санаачлага буурах гэх мэт зүйлс ажиглагдаж байгаа тул энэ бүхнээс урьдчилан сэргийлэх түүнчлэн энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдах мэргэжлийн ажилтнуудын өдрийн эхний арга хэмжээ ийнхүү амжилттай боллоо.


Анхны чуулга уулзалтын үеэр Суварга буян компаний дараах нэр бүхий ажилтнууд төр засгийн шагналаар шагнагдаж ажил хөдөлмөрөө үнэлүүллээ. Үүнд:
1. Барилга хот байгуулалтын яамны Тэргүүний барилгачин цол тэмдэгээр Мужаан Гэндэнгийн Ганхуяг
2. Авто тээврийн Тэргүүний ажилтнаар Жолооч Батхүүгийн Батхүрэл
3. Нийслэлийн Тэргүүний Ажилтнаар Ёслол үйлчилгээний ажилтан Гонгорваанчигийн Гансүх
4. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит шагналаар Туслах мужаан Лхамхүүгийн Отгонбаатар
5. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт тэмдэгээр Борлуулалтын ахлах менежер Цэдэндамбаагийн Үзмээ
6. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт өргөмжлөлөөр Чулууны сийлбэрчин Батцэнгэлийн Сумъяабазар
7. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Улаанбаатар Хотын Хүндэт Тэмдэгээр Борлуулалтын ахлах менежер Цэдэндамбын Нарантуяа
8. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нийслэлийн Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр Ёслол үйлчилгээний ажилтан Гонгорваанчигийн Гансүх
9. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Жуух бичгээр Үйлчилгээний ажилтан Очирбалдангийн Лхаядаш
10. Монголын залуучуудын холбооны 100 жилийн медалиар Цэдэвваанчигийн Борлуулалтын менежер Ариунзаяа
11. Буяны зан үйлийн холбоо төрийн бус байгууллагын Нэрэмжит шагналаар Ёслол үйлчилгээний ажилтан Бойроогийн Дарьбазар.


Өөрийн хариуцсан ажилдаа үнэнч тууштай ажиллаж, шагнал урамшуулал авсан ажилтнууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Харилцах хаяг

И-мэйл

info@suvargabuyan.mn

Оффис хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, авто тээвэрчдийн гудамж-29

Утас

7703-1111

        Copyright © 2015 - 2021