Багцын үйлчилгээ    

"Суварга Буян” ХХК нь 2015 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд ардын уламжлалт зан үйлийг орчин үеийн дэвшилтэт арга барилтай хослуулан, алтан сав буюу шинжээнд заасан зүг чигт харуул хамгаалалт, ногоон байгууламж бүхий цэвэр орчинд талийгаачийг нутаглуулах буяны цогц үйлчилгээг үзүүлж байна.

• Баруун зүгт: Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Бүрэнгийн Энгэр” цогцолбор
• Зүүн зүгт: Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бага Баян” цогцолбор.
• Нийтийн эзэмшлийн Өлзийт /Мааньт/ болон Нарангийн энгэрт хөрсөнд оршоох үйлчилгээ үзүүлж байна.


Бидний үзүүлж буй буяны цогц үйлчилгээнд:
• Том суваргатай багцын үйлчилгээ /1.8метр/
• Жижиг суваргатай багцын үйлчилгээ /1.5метр/
• Хөшөөтэй багцын үйлчилгээ /5 төрлийн хөшөө/
• Хүүхдийн багц үйлчилгээ
• Эко үйлчилгээ
зэрэг 7 төрлийн багцын үйлчилгээнээс сонголт хийх боломжтой.


Багц үйлчилгээнд:
Шашны зан үйл /газар авах болон ёслолын өдөр газар дээрх зан үйл хийх/
1. Хайрцаг сонголтоор: / Үйлдвэрийн хамба, эсгий лакан, Америк стандартын хайрцагнаас сонголт хийх/
2. Хайрцагт орох зүйлс: / Бие ороох торго, хурганы арьс, номын хөнжил, есөн эрдэнэ, 5-н тамга /
3. Хөшөө буюу Суварга: / нар сар дөл, маанийн 6-н үсэг, нэр он, дурсгалын үг/
4. Бурхан болоочийг тээвэрлэх машины үйлчилгээ /Альфард, Старекс, Эмнэлгийн машин/
5. Салах ёс хийх танхим: / их, бага танхим /
6. Бурхан болоочийг байршуулах хүндэтгэлийн тавцан
7. Лам суух жавдан ширээ
8. Бэлтгэл ажил: /шарилын нүх ухаж бэлтгэх, хөшөө суурилуулах, бунхлах үйлчилгээ/
9. Авид бурхан гороолох
10. Зулын өргөөнд зул өргөх
11. Утаа тавих
12. Гар рашаалах үйлчилгээ: /хар цагаан рашаан, спирттэй салфетка, хуурай салфетка, сүүтэй чихэр/
13. Байнгын харуул хамгаалалт бүхий цэвэр орчин
14. Цаашдын арчилгаа, тордлогоо, ногоон байгууламж бүхий төлөвлөгөөт ажлууд хийгдэнэ.  

Харилцах хаяг

И-мэйл

info@suvargabuyan.mn

Оффис хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, авто тээвэрчдийн гудамж-29

Утас

7703-1111

        Copyright © 2015 - 2021