Зурхайч ламын үйлчилгээ

Суварга буян ХХК нь 201..оноос үйл ажиллагаа явуулж байна. Бид ардын уламжлалт зан үйлийг дэвшилтэт технологитой хослуулан засаж тохижуулсан ногоон байгууламж, байгаль орчинд ээлтэй эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан харуул хамгаалалт бүхий цэвэр орчинд буяны үйлчилгээ үзүүлж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Хамгийн шилдэг үйлчилгээтэй буяны байгууллага болохын тулд уламжлалт зан заншлыг орчин үеийн арга барилтай хослуулан олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

ХАМТ ОЛОН
Манай компани нь 50 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт ажилтны 60 гаруй хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг. Бид ажилтнуудынхаа мэргэжлийн болоод хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, ахиж дэвших, хөгжих боломжийг тэгш нээлттэй олгодог ба удирдлагын зүгээс ажилтнуудтай харилцан уялдаатай ажиллаж тэднээс гаргасан ажил хэрэгч санал санаачлагыг тогтмол дэмжин ажиллахын сацуу салбартаа “Тэргүүлэгч ажил олгогч” зорилт тавин ажиллагаагаа эрхэлж байна. 

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
“Суварга буян” ХХК нь бизнесийн ёс зүйн дүрмийг баримтлан нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн үр дүнтэй ажиллаж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлууд:
- 2018 онд нийслэлийн Налайх дүүргийн Нутгийн удирдлагын ордны төв хэсгийн тохижилтын ажлыг 100 хувь санхүүжүүлэн орчин үеийн шаардлага хангасан үүд, танхимыг шинэчлэн засварлаж хүлээлгэн өгөв.
- Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд зориулан буяны үйл ажиллагааны зардлыг 50-100 хүртэлх хувиар хөнгөлсөн бодит үйлчилгээг үзүүлж ирлээ.
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газарт баригдах 20.830 өрх айлыг цахилгаан эрчим хүчээр хангах “Хүчит шонхор” дэд станцын 1,5 га талбайг хамрах бурхан болоочдын шарилын байршлыг тогтоох, шилжүүлэх, чандарлах ажлыг мэргэжлийн хамт олны хүчин чармайлтаар амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгөв.
- Жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн “Эрдмийн оргил” ерөнхий боловсролын сургуулийн эмзэг бүлгийн 51 сурагчид шинэ жилийн бэлэг тогтмол өгч ирсэн нь уламжлал болов. 

Харилцах хаяг

И-мэйл

info@suvargabuyan.mn

Оффис хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, авто тээвэрчдийн гудамж-29

Утас

7703-1111

        Copyright © 2015 - 2021