Бага Баян Цогцолбор
Бага Баян Цогцолбор

Улаанбаатар хотын газар эдэлбэрийн нэг бэрхшээлтэй асуудал болох хотын эргэн тойрны

оршуулгын газрын өнөөгийн байдлыг халж, цаашид өргөжин тэлэх үйл явцыг зогсоон, байгаль экологийн төдийгүй нийслэлийн өнгө үзэмжийг дээшлүүлэх үүднээс Зүүн Буяны Төв Цогцолборийг 2008 оноос эхлэн БЗД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр дээр барьж , хотын бүх иргэд, Налайх, Багануур зэрэг Улаанбаатар хотоос зүүн тийш байрлах төвлөрсөн хот суурин газрын иргэдэд үйлчлэхээр ажиллаж эхэлсэн.

 

Манай компани “Буяны төв цогцолбор”-тоо уламжлалт шашны зан үйлийг дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн техник технологтой хослуулсан шарил тээвэрлэх, хадгалах, салах ёс хийх, шарил чандарлах, чандарыг равнайлан залах болон үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурлан байнгын харуул хамгаалалттай, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнд бурхан бологсдын шүтээн болгосон чандарыг зориулалтын хананд хүндэтгэлтэйгээр залж мөнхжүүлэх үйлчилгээг үзүүлж байна.

2015 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд буяны үйлчилгээний салбарт цөөн тооны аж ахуйн нэгжүүд давамгайлан үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн үеийн үйлчилгээний үнэ 6.0–15.0 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж, иргэдэд санхүүгийн өндөр ачаалал үүсгэдэг байв. Ялангуяа дундаж болон түүнээс доогуур орлоготой өрхүүд буяны үйлчилгээг бүрэн хэмжээнд авах боломж хязгаарлагдмал байсан нь салбарын хүртээмж, нийгмийн хэрэгцээтэй шууд холбоотой асуудал болж байв. Энэ нөхцөл байдлын улмаас нийслэлийн эргэн тойрон дахь оршуулгын газруудын ашиглалт, зохион байгуулалт сул байж, зарим иргэд бурхан болоочийнхоо шарилыг зөвшөөрөгдөөгүй байршилд дур мэдэн оршуулах зэрэг зөрчил гарч байсан нь байгаль орчин, нийтийн эрүүл ахуй, хот төлөвлөлтийн хувьд эрсдэл дагуулж байлаа. Дээрх нөхцөл байдлыг сайжруулах, оршуулгын үйлчилгээний гарах зардлыг дунджаас доогуур орлоготой иргэдэд хүртээмж, стандарт, зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх зорилгоор манай байгууллага тухайн үед шинэ санал, санаачилга гарган ажилласан юм. Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин оршуулгын газрын талбайг дахин төлөвлөж, олон улсын жишигт нийцсэн оршуулгын цогцолбор болгон хөгжүүлэх зорилго бүхий “Нарлаг энгэр” төслийг боловсруулсан бөгөөд уг төслийн хүрээнд оршуулгын газрын ашиглалтыг зөв зохион байгуулж, ногоон байгууламж бүхий цэвэр, тохижилттой орчин бүрдүүлэх, байнгын харуул хамгаалалт, менежментийн нэгдсэн тогтолцоог бий болгох зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

 

Энэхүү эрхийн хүрээнд манай байгууллага тухайн талбайд тохижилт, ногоон  байгууламж, төлөвлөлтийн ажлыг үе  шаттайгаар   хэрэгжүүлж, оршуулгын газрын арчилгаа, хамгаалалтыг хариуцан ажиллаж байна. Жил бүр хүндэтгэлийн газрын орчимд хуримтлагдсан хог хаягдлыг дотоод нөөц боломжид тулгуурлан тогтмол хугацаанд цэвэрлэж, орчны цэвэрлэгээ, тохижилтыг ханган ажиллаж ирсэн ба зөвхөн төслийн талбайн хүрээгээр хязгаарлахгүйгээр ойр орчмын байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүссэн хог хаягдлыг мөн тогтмол цэвэрлэж, орчны өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажилладаг. 

Төслийг эхлүүлэхээс өмнө тухайн байршилд олон жил хуримтлагдсан хур хог, шороон овоолгыг хүнд даацын машин механизм ашиглан цэвэрлэсэн бөгөөд нийт 1500м3 хог цэвэрлэж нөхөн хийсэн. сэргээлт Мөн хөрсний сорьц авч байгаль орчны итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж, ариутгал хийж, газрыг дахин ашиглах боломжтой болгон бэлдсэн.

 

     Түүнчлэн хуучин оршуулгын газрын хил хязгаарыг тогтоож 18.6 га газрыг хашаажуулж,

     байнгын харуул хамгаалалттай болгох ажилд 106 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Нийт 18.6 га талбайг 16 хэсэгт секторчилан төлөвлөж, дэд бүтцийн суурь нөхцөлийг

бүрдүүлэн дотоод автозамын сүлжээг сайжруулсан 500 гаруй метр шороон шийдвэрлэж,

замаар төвийн шугамын эрчим хүчний дэд бүтцэд холбосон.

Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-иас цахилгаан хангамжийн нөхцөл

техникийн гаргуулж, холбогдох байгууллагуудаас шаардлагатай

зөвшөөрлүүдийг аван 700 метр урт 63 кВА хүчин чадалтай эрчим хүчний шугам татаж гэрэлтүүлэгтэй болсон.

Төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талбай нь байнгын харуул хамгаалалт, арчилгаа үйлчилгээтэй байснаар орчин тойрондоо эерэг нөлөө үзүүлж, буяны зан үйл үйлдэхээр ирсэн иргэдэд аюулгүй, цэвэр тохижилттой, тав тухтай орчныг бүрдүүлж байна. Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-иас цахилгаан хангамжийн нөхцөл техникийн гаргуулж, х о л б о г д о х байгууллагуудаас ша а рдл а г а т а й зөвшөөрлүүдийг аван 700 метр урт 63 кВА хүчин чадалтай эрчим хүчний шугам татаж гэрэлтүүлэгтэй болсон Түүнчлэн хуурайшилт ихтэй цаг агаарын нөхцөлийг харгалзан үзэж, энэ оноос эхлэн талбайн тогтмол усалгаа, арчилгааны ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Газар ашиглалтыг оновчтой зохион байгуулж, оршуулгын талбайн ерөнхий төлөвлөлтийг зориулалтын дагуу боловсруулан хэрэгжүүлснээр газрын ашиглалтыг сайжруулсан болно.