image
Эргэлтийн үйлчилгээ

Эргэлтийн үйлчилгээ

Талийгаачийг эцсийн замд нь үдсэний дараах өдрүүд болон тэмдэглэлт хугацаануудад (7 хоног, 49 хоног, жилийн ой,Бурхан болоочийг дурсах өдөр, Бурхан багшийн дүйчин өдөр, Зулын 25-ны их дүйчин өдөр) ар гэр, төрөл төрөгсөд нь буян үйлдэх, зул өргөх, тахил өргөх зан үйлийг тасралтгүй, ёс жаягийн дагуу гүйцэтгэхэд бид тусална.

Бид таныг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран бурхан болоочийнхоо хойдхийн буянд зориулж, сүсэг бишрэлээ хүндэтгэлтэйгээр илэрхийлэх боломжийг олгож байна.

1. Зул өргөх үйлчилгээ

“Зул бол харанхуйг гэрэлтүүлэх бэлгэдэл бөгөөд талийгаачийн төрөл арилжих одож буй замыг гэрэлтүүлж, буян хурахын тус ирэлтэй.”

  • Үйлчилгээний агуулга: Мэргэжлийн зан үйлийн ажилтан тогтоосон өдөр, цагт талийгаачийн дурсгалд зориулж, ном журмын дагуу зул бадраана.

  • Баталгаажуулалт: Зул өргөсөн тухай зураг эсвэл богино хэмжээний дүрс бичлэгийг ар гэрт нь цахим хэлбэрээр илгээнэ.

2. Тавгийн идээ өргөх үйлчилгээ

  • Үйлчилгээний агуулга: Бурхан болоочийн дурсгалыг хүндэтгэж, уламжлалт ёс заншлын дагуу идээ шүүс, цагаан идээ, дээжийг бэлтгэн зориулалтын талбайд хүндэтгэлтэйгээр өргөнө.

  • Оцлог давуу тал: Бэлтгэл ажлыг бүрэн хариуцах тул ар гэрийнхэн цаг зав, бэлтгэлд санаа зовох шаардлагагүй. Бүх хүнсний бүтээгдэхүүн шинэ бөгөөд чанарын шаардлага хангасан байна.

  • Баталгаажуулалт: Тавгийн идээ засаж, өргөсөн тухай зураг, тайланг илгээнэ.

Үйлчилгээний багцууд

Зул өргөх

21 жижиг цөгцтэй зул 50,000 төгрөг
49 жижиг цөгцтэй зул 70,000 төгрөг
108 жижиг цөгцтэй зул 90,000 төгрөг

Эргэлтийн үйлчилгээ

Багцын нэр Багтсан үйлчилгээ Үнэлгээ
Багц 1 1 удаагийн зул, арц, чүдэнз, арвай,сүү, тавгийн идээ   60,000 төг
Багц 2 49 жижиг цөгцтэй зул, арц, чүдэнз, арвай, сүү, тавгийн идээ 100,000 төг
Багц 3 108 жижиг цөгцтэй зул, арц, чүдэнз, арвай, сүү, тавгийн идээ 130,000 төг
Багц 4 108 жижиг цөгцтэй зул, арц, чүдэнз, арвай, сүү, тавгийн идээ   Жилд 4 удаа, Ханш нээх өдөр, Бурхан болоочийг дурсах өдөр, Бурхан багшийн дүйчин өдөр,Зулын 25-ны их дүйчин өдөр   350,000 төг

Бидний давуу тал:

  • Ёс жаягийг чанд сахих: Бүх зан үйлийг уламжлалт ёс заншил, шашны дүр журмын дагуу гүйцэтгэнэ.

  • Найдвартай бөгөөд Цэгцтэй: Таныг биеэр ирэх боломжгүй үед ч бид захиалгыг цаг хугацаанд нь хариуцлагатайгаар гүйцэтгэж, тайлагнана.

  • Сэтгэлийн амар амгалан: Бурхан болоочийнхоо өмнө хүлээсэн үүрэг, буяны ажлыг тасралтгүй үргэлжлүүлж буй сэтгэлийн тайвшрал.